Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар алтан медаль хүртлээ

Монголын чөлөөт бө­хийн тамирчид ойрын хэдэн өдрүү­дэд дэлхийн өнцөг булан бүрт болж буй тэмцээнүүдэд ам­жилттай оролцож, медалийн ур­гац арвинтай байна.

Хэдхэн хо­но­гийн өмнө “Алтан гран при”-гээс манай чөлөөт бөхийн тамирчид хоёр мөнгө, хоёр хү­рэл медаль хүртсэн билээ. Мөн Б.Будаевийн нэрэмжит тэм­цээнээс  З.Занабазар ал­тан медаль хүртсэн.

Тэгвэл Д.Ку­наевийн нэрэмжит Олон улсын тэм­цээнээс Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар алт, Э.Бэхбаяр, П.Өнөр­бат, Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртсэн сайхан ам­­жилт үзүүллээ.

Казахстаны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Со­циалист хөдөлмөрийн гурван удаа­гийн баатар, академич Дин­мухамед Кунаевийн дурсгалд зо­риулсан чөлөөт бөхийн III дахь олон улсын тэмцээн энэ  са­рын 26-27-ны өдрүүдэд  тус  ул­сын Жамбул мужийн Та­раз хо­тын “Тараз-Арена” спор­тын цогцолборт болжээ. Нийт 100 мянган ам.долларын шаг­на­­лын сантай тус тэмцээнд Гүрж, Иран, Итали, Канад, Ка­захс­тан, Канад, Киргиз, Мон­гол, Тажик, Узбек, Украин зэ­рэг 11 орны 120 орчим бөх  өр­сөлд­сөн байна. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд тав, мөн­гөн медаль хүртсэн бөхөд 3000, хүрэл медаль хүртсэн бө­хөд  мянган ам.долларын урам­шуу­лал олгосон аж.

Мөн  жин тус бүрт түрүүлсэн бөхийн дас­галжуулагчийг 1000 ам.дол­ла­раар урамшуулсан байна. Ма­най бөхчүүд энэ тэмцээнд гу­рав дахь удаагаа оролцож 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран шувтаргын ба­рил­даанд нутгийн бөх Д.Жу­ма­газиевийг 4:3 онооны харь­цаагаар ялж алтан медаль хүрт­лээ. Тэрбээр хоёр жилийн өм­нө энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил түрүүллээ. Тэгвэл  86 кг-ын жинд олон улсын хэмжээ­ний мастер О.Үйтүмэн шув­таргын барилдаанд мөн нут­гийн бөх И.Азизовыг 11:7 оноо­ны харьцаагаар ялж алтан ме­даль хүртэж, гайхалтай ам­жилт үзүүлсэн юм.

Харин 57 кг-ын жинд олон улсын хэм­жээний мастер Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэм­жээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гом­бодорж нар хүрэл медаль хүрт­­сэн юм. Э.Бэхбаярын хувьд өнгөрсөн жил энэхүү тэ­м­­цээнээс алтан медаль хүр­­тэж байсан бол энэ жил ам­­жил­таа хараахан давтаж чад­сан­гүй. Гэсэн ч Монголын чө­лөөт бөхийн та­мирч­дын ур чад­вар хэрхэн өсч, дэлхийн хэм­жээнд хүрч бай­гааг энэхүү тэм­цээнд оролцсон тамир­чид батлан харуулж чад­лаа.  

Монголын тамирчдын медаль хүртсэн барилдааны дүн

57 кг   

1. Сана Артас /Казахстан/

2. Дильшод Мансуров /Узбек, дэлхийн хошой аварга/

3. Эрдэнэбатын Бэхбаяр /Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн дэд ахлагч, дэлхийн залуучуудын аварга/

3. Солтан Мохаммад /Иран/

65 кг   

1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/

2. Даурен Жумагазиев

/Казахстан, азийн аварга/

3. Маркез Франк Чамизо

/Итали/

3. Ихтиор Наврузов /Узбек/

74 кг  

1. Галымжан Усербаев /Казахстан/

2. Жигер Закиров /Казахс­тан/

3. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб/

3. Доржваанчигийн Гомбо­дорж /“Хангай” клуб/

86 кг   

1. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/

2. Ислам Азизов /Казахстан/

3. Дулат Аханов /Казахстан/

3. Дмитрий Рошнюк /Украин/

Н.Пунцагболд 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *