Categories
мэдээ спорт

“Tiger street football” тэмцээний үеэр дэлхийн од Деко Монголд ирнэ

Энэ жилийн “Tiger” брэндийн нэрэмжит гудамны хөлбөмбөгийн тэмцээн Сингапур, Монгол, Камбож зэрэг гурван улс дамнан зохион байгуулагдах юм. Уламжлал ёсоор тоглолтын дүрэмд шинээр оруулах шинэлэг саналуудыг тэмцээний өмнө авах бөгөөд шилдэг саналыг тэмцээний дүрэмд тусгах аж. Хуваарийн дагуу эхний тоглолт ирэх наймдугаар сарын 9-нд Замбожид, 23-нд Монголд, есдүгээр сарын 6-нд Сингапурт зохиогдоно. 

Гудамжны хөлбөмбөгийн уг тэмцээний хүрээнд манай улсад 2006 онд шилдэг хөлбөмбөгчийн Ф.Каннаворо айлчилж байсан бол энэ жил Португалийн алдарт тамирчин  Деко ирэхээр болжээ. Түүнийг Барселона, Порто багуудад хүчин зүтгэж байснаар нь фенүүд нь андахгүй мэднэ. Энэ жилийн тэмцээнийг FOX суваг газар дээрээс нь шууд дамжуулах гэнэ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *