Аргын тооллын долдугаар сарын 20. Адъяа гариг. Билгийн тооллын 24. Зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн наран 05.21 цагт мандаж 20.40 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо малтахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.