“Газар өмчлөлийг эрчимжүүлэх” ажлын хүрээнд нийслэлийн иргэдэд
зуслангийн газар өмчлүүлэхээр болсон билээ. Энэ дагуу иргэдэд зуслангийн
газар өмчлүүлэх ажлыг ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэн эхлүүлэхээр
болжээ. Эхний ээлжинд дараах таван байршлын 1414 га газрыг 6186 иргэнд
өмчлүүлэхээр зэхсэн байна.
Зуслангийн хаягийн зураг батлагдсан байршлууд:
Сүхбаатар дүүрэг, 25-р хороо, Ар хустай зусланд 366 га 1478 хашаа
Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цээнэ зусланд 173 га 644 хашаа
Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмон зусланд 391 га 715 хашаа
Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд 219 га 2036 хашаа
Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайт зусланд 265 га 1313 хашаа
Эдгээс
Жигжид зуслан орчмын газрыг иргэдэд өмчлүүлэхийг түр хойшлуулжээ. Учир
нь энэ хэсэгт газрын маргаантай асуудлууд байгаа тухай албаныхан
онцолсон. Харин бусад дөрөвт нь газар өмчлөлийн ажлыг ирэх есдүгээр
сараас эхлүүлэх юм.