“Буянт ухаа 1” хороололд орон сууц авахаар бүртгүүлсэн иргэд нийслэлийн удирдлагуудад ханджээ. Тэд “Улсаас зорилтот бүлгийн иргэдийг хямд орон сууцаар хангаж жилийн 8 хувийн зээлд хамруулна гэж байсан ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүйгээс бидэнд зээл олгохгүй хоёр сар боллоо. Төрийн орон сууцны корпораци банкууд 8 хувийн зээл буянт ухаа хороололд асуудалгүй олгож байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа боловч банкууд ипотекийн корпорацын шийдвэрийг хүлээж байна гээд, ипотекийн корпораци нь бид банкуудруу шийдвэрээ явуулсан гээд бие биенээсээ холдуулаад байна. Урьдчилгаа 30 хувиа төлөөд хоёр сар боллоо.
“Зээлээ өгөхгүй байна” гэхээр ТОСК ийн дарга зээлээ шийдүүлээд ирсэн хүмүүс байгаа гээд телевизээр гээр яриад байна лээ. Яг найман хувийн зээл мөн юмуу гэж асуумаар байна. Байрандаа орлоо гэж бодоход ямар нэг суугчдаас шалтгаалахгүй эвдрэл гэмтэл гарахад ТОСК оос хариуцахуу. Жишээ нь граш руу борооны ус нэвтрэн орсон байсан .Удахгүй мөөгөнцөртөхийг ч үгүйсгэхгүй. Иймэрхүү асуудлыг албаар гэрээнд тусгахгүй байна.Албан ёсны тайлбар авмаар байна. Маш олон иргэд урьдчилгаа мөнгөө төлөөд 8 хувийн зээл хөөцөлдсөн боловч холбогдох байгууллагууд бие биен рүүгээ асуудлыг шидэлцэн иргэдийг хохироож байна” гэжээ.