ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг зохион байгуулахаар болжээ.
Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, шинэ залуу хөөмийчдийг төрүүлэх, хөөмийн урын санг баяжуулах зорилгоор уламжлал болгон зохиогддог тус наадам ирэх сарын 20-25-ны хооронд Ховд аймагт болох аж. Наадмын үеэр оролцогчдыг хөөмийн өлгий Ховд аймгийн Чандмань сумаар аялуулах юм байна. Мөн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохиох ажээ. Наадмын Гран при шагналтныг таван сая, тэргүүн байрт орсон авьяастанг гурван сая төгрөгөөр урамшуулах гэнэ.