Манай гараг дээр үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу-тахийг хамгаалах, байгальд буцааж зэрлэгшүүлэх буянт үйлст хувь нэмрээ оруулах, туслах гэсэн сайн санаат хүмүүс янз бүрээр тусалдагийн нэг хэлбэр нь тахийн унага үрчлэн, нэр өгөх аж. Хүссэн хэн боловч тахь хамгаалахад 100 гаас доошгүй ам. доллар хандивлаж, тухайн жилд төрсөн нэг унага зүслэн үрчилж, нэр хайрладаг. Тэр нэрээр жил бүр Праг хотноо хэвлэгддэг дэлхий дээрх бүх тахийн удмын бүртгэлд бүртгэгдэн, түүх нь хөтлөгддөг. Одоогийн байдлаар Хустайн нуруунд төрсөн унагануудад 20 гаруй орны 200 гаруй иргэн, байгууллага нэр хайрлаад байна. Тэдгээрээс заримыг нь дурьдваас:
Нэр хайрласан хүмүүс |
Тодруулга |
Унаганд хайрласан нэр |
Унаганы хүйс |
Он |
Н. Багабанди |
Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч |
Нарстай |
Эр |
1995 |
Филипп |
Эдинбургийн Хунтайж |
Белморал |
Эр |
1997 |
Корен Лепаж |
Францын Байгаль орчны сайд |
Кабург |
Эм |
1997 |
Жулия Робертс |
Холливудын нэрт жүжигчин |
Мөнхсанаа |
Эр |
1999 |
Сунг Янг |
Өмнөд Солонгосын ерөнхий прокурор |
Бима |
Эр |
2000 |
Николай Янков |
Болгарын Засгийн газрын гишүүн |
Пагани |
Эр |
2002 |
Леонид Васильевич Потапов |
Буриад улсын ерөнхийлөгч |
Аргада |
Эр |
2004 |
Коике Юрико |
Японы Байгаль орчны сайд |
Сараана |
Эм |
2004 |
Ц.Саранцэцэг |
Амьдрах урлаг төвийн тэргүүн |
Сарансувд |
Эм |
2004 |
Бруно Роби |
Италийн жуулчин |
Карина |
Эм |
2005 |
Б.Бат-эрдэнэ |
Дархан аварга |
Аварга |
Эр |
2005 |
Күүк Крестини |
Австралийн жуулчин |
Күүки |
Эм |
2006 |
Вилъям ба Максима Александр |
Нидерландын ханхүү, гүнж |
Амексияа |
Эм |
2006 |
Н.Энхболд |
УИХ-ын дэд дарга |
Зуун мод |
Эр |
2006 |
Ж.Гүррагчаа |
Сансрын нисгэгч |
Салют |
Эр |
2006 |
Ban Ki Monn |
НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга |
Энхтайван |
Эр |
2009 |