Долдугаар сарын 15-аас эхлэн шинэ тарифаар усны төлбөр авах болжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Ус сувгийн удирдах газар хамтран орон сууцны айлуудын болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэх шийдвэр гаргасан нь энэ.
Нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс нэг сард 2500 төгрөг төлөхөөр Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөөс 1.5 төгрөг байхаар тогтсон байна.