Ливийн Триполи хотын нисэх онгоцны буудал тийрэлтэт зэвсгийн халдлагад өртсөний уршгаар нэг хүн алагдаж, зургаан хүн шархаджээ. Мөн 12 онгоц халдлагад өртсөн байна. Ливийн удирдагчид 2011 онд дарангуйлагч Муаммар Каддафийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш өөр хоорондоо тэмцэлдэх болсон юм. Дээрх халдлагын дараа онгоцны буудлаас бүх ажилчдыг гаргаж, нислэгүүдийг түр хугацагаар хойшлуулаад байна. Триполигийн олон улсын онгоцны буудал нь Ливийн тээврийн гол шугамаас 30 километрийн зайтай оршдог. Тус улсын хоёр дахь том онгоцны буудал болох Бенгазийг хоёр сарын турш хаагаад байгаа бөгөөд одоо зөвхөн Мисрата үйл ажиллагаа явуулж байна. Ливиэс Европын холбооны улсууд руу нислэг үйлдэхгүй байгаа ажээ. Харин НҮБ-ын ажилчид Тунисын хилийг дамжин, тусгай хамгаалалттайгаар Ливиэс явжээ.