Categories
гадаад мэдээ

Израилийн цохилтод 20 палестин үрэгдэв

Израилийн нисэх хүчин бямба гаригт Газын зурвасыг бөмбөгдөх үеэр таван хүн амиа алдсан ба өмнөх цохилтуудаар 16 хүн үрэгджээ. Газын зурваст сүүлийн хоногуудад нийтдээ 21 палестин амиа алджээ. Сүүлчийн бөмбөгдөлт нь Газаас Нетивот хотыг палестинчууд пуужингаар буудсаны хариу байсан бөгөөд пуужингийн довтолгоонд хоёр израиль хүн шархаджээ.

Палестины агентлагийн мэдээлснээр Израилийн агаарын цохилт эхэлснээс хойш 120 хүн амь үрэгдэж, 900 гаруй хүмүүс шархадсан байна.

Израиль  тав дахь өдрөө “Хамгаалалтын хязгаар” нэртэй өргөн хэмжээний ажиллагааг Газын зурваст явуулж байна. Ням, бямба гаригт шилжих шөнө Израилийн онгоцнууд нийт 60 цэгт агаарын цохилт хийлээ. Долдугаар сарын 8-наас хойш тэд палестины 1160  байг устгасан байна. Израилийн арми хуурай замын ажиллагаа явуулахад бэлэн байгаа ба тэд дээд командлалын тушаалыг хүлээж байна.

Арминий албан ёсны төлөөлөгч мэдэгдэхдээ агаарын цохилтыг үргэлжлүүлнэ. Газад олон бай хэвээр үлдээд байна гэжээ. Палестины радикалууд Израилийг пуужингаар буудсаар байна. Нийтдээ арваад израль шархадсан байгаа гэнэ. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Израилийн зүг 700 гаруй пуужинг харваад байгаа аж.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *