Украины Ерөнхийлөгч Петр Порошенко АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдентай энэ сарын 11-ний өдөр утсаар ярилцсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд Украины дотоодын хямрал болон эдийн асуудлаар ярилцаж, байр сууриа солилцсон байна.
Порошенко Украины Донбасс хотод энхтайван бий болгоход АНУ-ын талаас тусламж хүссэн аж. Байден, Донбассын дэд бүтцийг сэргээхэд АНУ санхүүжүүлэх боломжийг авч үзнэ гэдгээ амласан байна. Мөн тэд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Украины хилийн шалгалтыг яаралтэй эхлэх мөн тэд гал зогсоох дэглэмийг ирээдүйд хянаж болох талаар ярилцжээ.
Германы Канцлер Ангелиа Меркель Петр Порошенког зүүн хязгаарт амьдарч буй иргэдийн амь насыг хамгаалахыг хүсч, шаардлагатай тохиолдолд босогч, салан тусгаарлагч нартай гал зогсоох гэрээ байгуулахыг шаардсан гэв.
Ирэх сард НҮБ Украины хямралаар чуулга уулзалт зохион байгуулахаар болсон юм. Энэхүү хуралд Петр Порошенко оролцох билээ.