Наадамчид хамаг анхаар¬лаа морь, бөх рүүгээ хандуулчихдаг болохоор уг баярын дэг жаягийг найруулагчид тэр болгон хэл аманд өрт¬дөггүй. Аливаа найр наадам төгөлдөр баймааж хотол олны сэтгэл ханамж дүүрэн “Сайхан наадлаа” гэлцдэг. Түлэнхий түүхий хуушуур идүүлж болохгүй. Ганц харах гэж ирсэн бөх нь эхний даваануудад өвдөг шороодож, таньдаг морь нь айрагдаагүй гонсгор явж байхад ядаж хуушуур нь бухимдал төрүүлэхүйц их үнэтэй, ховор бол үзэгчид баяр биш бусад өө сэвүүдийг нь гоочлоод эхэлдэг.
Баярын уур амьсгалыг бүрдүүлдэг дэгэнд өөрчилмөөр хэдэн санаа байна. Үүнд бөхийн барилдаан дундуур тавьдаг уртын дуу гэгч чихний чийр нэн ядаргаатай. Ардын дуу болохоо алдсан сайхан зохиолын дуу, сайн дуучид зөндөө бий шүү дээ. Ямар гээч уртын дуу нь юм бүү мэд. Толгой өрөмдөөд авах шиг ян ян гэсэн нэгэн хачин авиаг аль ч наадам дээр дахин дахин тавиад л байдаг даа.
Бөхийн засуулыг аль болох авсаар¬хан биетэй, хөл хөнгөн хүнээр сонгомоор. Үзэгчид төдийгүй зурагт таглаад пээ¬дийгээд хөшчихдөг мануухайнууд мөн ч их уур барна даа.
Телевиз үзэгчдэд зориулж давсан бөх болгоны тугаа тойрч дэвж байгаа хэсгийг бүрэн харуулж өгмөөр байна. Тэр бас их гоё ш дээ. Мөн морь бөх тайлбарлагчид ам хуурайгүй чалчдагаа жаахан хазаарлаж заримдаа микрофоноо талбай руу хандуулж амьд чимээг хүргэмээр…
Ж.ГАНГАА