“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийг өнөөдөр 09.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцэх юм байна.
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж урьдчилан хорих төвд хэсэг хугацаанд хоригдож, батлан даалтад гараад нэг сар гаруй болж байгаа юм. Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы тө-мөрлөгийн үйлдвэрээс баяж¬мал авч өгөх нэрээр хятадуудаас 1.2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгаад байгаа юм.
Д.САР