Шатрын Олон улсын мастер А.Энхтуул их мастер цолны болзлыг биелүүлжээ. Тэрбээр гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн байна. Улмаар Шатрын спортын их мастер цолны болзлыг хангаад байгаа аж. Манай улс Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёр эмэгтэй их мастертай. Харин А.Энхтуул гурав дахь их мастер болж байна. Түүний цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулах юм байна.