Categories
мэдээ улс-төр

Чуулган завсарлахаас өмнө батлах шаардлагатай төслүүдийг хэлэлцлээ

Намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Харин өчигдрийн хувьд “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаараа юу ярьсан тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Нөгөө хоёр намын бүлэг бүтэн өдөр хуралдсан тул мэдээлэл хийсэнгүй.  УИХ-ын чуулган өнөөдөр завсарлана гэдэг мэдээлэл бий учраас “Шударга ёс“ эвслийнхэн  яаралтай хэлэлцэж батлах хуулиудыг ярьжээ. Тухайлбал, 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны нийгэм эдийн засгийн ерөнхий чиглэл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Шилэн дансны тухай” хууль, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг төслүүдийг нэн тэргүүнд батлах хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн  наадмаар тав хоног амрах асуудлыг зохицуулсан хуулийн төслийг дэмжихээр шийдсэн байна.

“Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг гаргаж, Г.Уянга гишүүнээр ахлуулсан байна.   Мөн нарийн царигийн төмөр зам буюу Засгийн газраас УИХ-д өргөн барьчихаад байгаа төмөр замын талаарх тогтоолын төслийг дэмжихээр болжээ.  Өршөөлийн тухай хуулийг наадмаас өмнө батлан  гаргах санал дээр бүлгээрээ нэгдсэн байна.  

                                                                                                              Я.ЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *