Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа билээ. Зам барилгын ажлын хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 09-нөөс эхлэн эхний 2 км замыг хаасан бөгөөд 7 дугаар сарын 09-нд нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуурх ус зайлуулах 4 төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийгээд байна. 06 дугаар сарын 27-ноос энэ замын суурь хучилтын ажил эхэлсэн. Зүүн эхлэл хэсгийн 1 км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгахаар замчид ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.