Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаан олголт авах боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн татварын буцаан олголтын эхний ээлжийн мөнгө дөрөвдүгээр сард орж эхэлсэн. Харин гурав дахь ээлжийн татварын буцаан олголт энэ сард орох гэнэ. Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэгдсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголтыг олгоогүй үлдсэн байгаа аж. Дээрх иргэдийн татварын буцаан олголтыг энэ жилийн батлагдсан төсөвт багтаан зургадугаар сард, зарим хэсгийг нь төсөвт тодотгол хийсний дараа олгох болохыг Татварын ерөнхий газраас “11 11” төвөөр дамжуулан мэдээлжээ.