Монгол Улсын “Баянгол” эмнэлэг үр шилжүүлэн суулгах лабораториор 2011 оноос хойш 16 эхээс 19 хүүхдийг амжилттай төрүүлсэн бол одоо 20 гаруй эмэгтэй ээж болох бэлтгэлээ базааж байна.
Манай улсад үр шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээ хийдэг хувийн хэвшлийн “Баянгол”, “Анухай” гэсэн хоёр эмнэлэг байгаа юм. Тэд үр шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн 20 хувьд хүрч үйлчилж байна. Харин цөөнгүй эмэгтэйчүүд БНСУ, Тайландад үр шилжүүлэн суулгуулж байгаа юм. “Баянгол” эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулсан нэгэн эх энэ сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд амаржлаа. Хорвоод дөнгөж мэндэлсэн хүүгийн биеийн байдал сайн, 3.8 килограмм жинтэй төржээ. Харин эх орондоо үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн 19 хүүхдийн дунд эмэгтэй эрэгтэй хоёр ихэр нэг, гурван ихэр нэг байна.