Ажилдаа ирэх зам түгжрэлгүй. Гэртээ харих зам жаргалтай байгаасай. Гэвч эдийн засаг хямраад, юмны үнэ өсөөд, амьдрал доройтоод гэдэг үгс оюун сэтгэлд нь хадаастай яваа юм уу хүн бүр нэг л бухимдуу болчихож. Харих замд хоёр согтуу хүүхэн үсдэлцэж, аль аль нь амнаасаа хөөс сахруулан биенээ элдвээр хэлэн бахиралдаж байх юм. Ажилдаа ирэх замд түгжрэлд бухимдаж, түнтийтлээ уурссан хүмүүс хараал урсган явах юм. Замаа олохгүй, хөл дээрээ тогтохгүй согтуу нэгэн хатуу цемент дээр ар дагзаараа савж ойчих дүр зургууд гол гогдом байна. Хаа сайгүй ажилгүй залуус бөөгнөрч, ганц шил “юмны” бөглөө мулталж, ардуур урдуур зөрөгсдийг айлгаж ичээх нь даанч гунигтай. Гол харлуулам энэ муухай дүр зургууд цөм амьдралаас зугтаасай. Хаашаа л харна инээд хөөр бялхаж, хүн бүхэн баян тансаг, сэтгэл тэнэгэр, юм бүхэн сайхан байгаасай.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ