Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан энэ сарын 10-наас Монгол наадам цогцолбороос Хүй долоон худагт автозамын ажил эхлүүлээд байгаа билээ. “Тотал Инж” ХХК 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хүй долоон худагт байрлан ажиллаж байна. 2.7 км автозамын ажил хийж гүйцэтгэж байгаа юм. Газар шорооны ажил одоогоор 55 хувьтай явагдаж байгаа гэнэ. Замын ажил ирэх сарын 5-нд дуусах аж