Categories
мэдээ нийгэм

Наадмын дээл ямар үнэтэй байна вэ?

Наадам дөхөөд ирэхээр хүн бүхний сэтгэл гэгэлзээд ирдэг. Хурдан морь, бөх ярьсаар өдөр хоног нэг л мэдэхнээ хаяанд тулсан байдаг билээ. Энэ зуур хотол түмэн дэнж хотойтол наадахдаа ямар хувцасаар хэрхэн гоёх тухай бодож бас яггүй шаналаад авдаг. Тэгвэл танд хэрэгтэй зарим мэдээллийг хүргэе.

Улсын их дэлгүүр ,“Номин” бусад томоохон худалдааны төвүүдээр энгийн хийцтэй монгол дээл 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Харин “Тосон торго”, “Зосон торго” зэрэг хотын төвийн дэлгүүрүүдэд торго нэг метр нь 30- 45 мянган төгрөг, үйтэн хуар 40-65 мянган төгрөг, даавуу 15 мянгаас дээш төгрөгийн үнэтэй юм. Эдгээр газрууд дэргэдээ ихэвчлэн оёдол захиалгатай. Тэнд дээл захиалгаар оёулахад загвар, хийцээсээ шалтгаалаад 100 мянган төгрөгөөс дээш үнэтэй. “Гранд плаза”-д байрлах үндэсний хувцас захиалгын газарт торго, даавуугаа өөрийн сонголтоор авч очоод дээл хийлгэхэд 120-150 мянган төгрөг гэсэн.  “Монгол костюмс”-д энгийн хийцтэй дээл захиалахад торгоны чанараас шалтгаалан 300 мянгаас дээш төгрөг. “Шилмэл загвар” агентлаг загвараас шалтгаалаад хамгийн багадаа 350 мянган төгрөгөөр захиалга авч байгаа аж. Дээлийг 7-14 хоногийн дотор оёно гэсэн. Харин  “Нарантуул” захад торго метр нь 3-18 мянган төгрөг, даавуу 8-18 мянган төгрөг, үйтэн хуар төрлөөсөө хамаараад 20-35 мянган төгрөгийн үнэтэй. Харин бэлэн дээл 60-180 мянган төгрөгийн үнэтэй аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *