Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн энэ сарын 21-нд болно. Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг сурталчилан дэлгэрүүлэх зорилготой тус нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн есөн дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс баг бүрдүүлж оролцох юм. Нэг баг нь 20-иос дээш насны 13 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулж буй энэ тэмцээнд лигт тоглодог болон хөлбөмбөгийн спортын зэрэг цолтой тамирчдыг оролцуулахгүй гэдгийг зохион байгуулагчид анхаарууллаа. Эхний дөрвөн байр эзэлсэн багийг цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүлээж буй.
Энэ жилийн хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнийг Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч, хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог аж. Түүнчлэн энэ өдөр Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн шинэ байрны нээлт болох юм.