Манай улсад хотын төвд тохирсон өргөн гудамж байдаггүй аж. Харин буруу төлөвлөлттэй “Т” хэлбэрийн үргэлжилсэн байгууламж л бий. Тэгвэл нийслэл хотод зориулсан төв гудамж нэлээд хэдийг бий болгох зорилготой ажиллаж байгаа гэж Нийслэлийн Зам тээврийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Л.Байгаль хэллээ.
Тодруулбал, тавдугаар сарын 31-нээс энэ сарын 20-нд Цэцэг төвийн уулзварын замыг баруун дөрвөн зам, Сөүлийн гудамжтай холбох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Ингэснээр автомашины элэгдэл, хоргодол , замын түгжрэл багасна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
Тэгвэл энэхүү шинэ замын ажлын гүйцэтгэгчээр “Экспресс зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд төрөөс 2.6 тэрбумыг төсөвлөжээ.