Энэ онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35,2 тэрбум төгрөгийг баталсан. Үүнээс 10 барилгыг барих газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас зургадугаар сарын 09-ний өдрийн байдлаар долоон байршлын газрыг чөлөөлжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бэрэн констракшн” ХХК нь нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн бол Хан-уул дүүргийн 10,14,15 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 24,25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 19,23 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 12,17дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт бага сургууль, цэцэрлэг барих компанийг шалгаруулах тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан байна.