Лондон хотноо зэвсэгт мөргөлдөөний үер гарч буй бэлгийн хүчирхийллийн асуудлаарх олон улсын чуулган болж байна. Уг арга хэмжээг Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг, Холливудын нэрт жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли нарын санаачлагаар зохион байгуулж байгаа юм. Тус чуулганыг нээж Анжелина Жоли үг хэлсэн бөгөөд дэлхийн 140 орны төлөөлөгч оролцсон байна.