Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Ази Номхон далайн бүсийн орнуудад өрнөж буй хүнсний хорогдол хаягдлыг бууруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсээ хэмнье” үндэсний хэмжээний аяныг өнгөрсөн гуравдугаар сараас зохион байгуулж буй. Аяны хүрээнд өчигдөр ҮХААЯ дээр “Хүнсний хаягдал хорогдлыг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн зорилго нь иргэдэд хүнсний хорогдлыг бууруулах талаар мэдээлэл олгох, Монгол Улсад хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах стратеги төлөвлөгөө боловсруулахад дэм өгөх, “Хүнсээ хэмнэе” үндэсний сүлжээг бий болгоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах байв.
Э. Эрдэнэ