Нигерт дэх “Боко-Харам” лалын бүлгийнхэн дахин эмэгтэйчүүд хулгайлсан тухай мэдээллээ. Тус улсын хойд нутагт орших Чибок хотын ойролцоох газраас 20 бүсгүйг хүчээр авч явжээ. Гэрчийн ярьснаар цэргийн хувцастай зэвсэглэсэн хүмүүс буу тулган эмэгтэйчүүдийг хүчээр машинд суулгасан гэнэ.
“Боко-Харам” нь үүний өмнө 200 гаруй сургуулийн сурагчийг хулгайлсан. Тэднийг чухам хаана барьцаалж байгааг одоо болтол тогтоож чадаагүй байна.
Ю.Дэлгэр