Орон сууцны айлууд болон аж ахуй нэгж, байгууллагуудын хэрэглээний усны үнийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр гарчээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Ус сувгийн удирдах газрынхан өнөөдөр хуралдаж орон сууцны айлууд болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэхээр шийдсэн байна. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр нэмэхийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа аж.
Ус сувгийн удирдах газар болоод Хот суурин газрын усан хангамж ариутгах татуургын үйл ажиллагааг зохицуулах хорооноос орон сууцны айлууд литр усыг 32 мөнгөөр авч байгааг 55 мөнгө болгон нэмэгдүүлэх санал гаргаад байгаа гэнэ.