Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч Н.Батбаяр сайд УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанаас чөлөө авчээ. Эдийн засгийн байнгын хоро өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй. Тиймээс Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ. Сайд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авчээ.