Куба улсын төрийн эрхийг 47 жил барьсан экс Ерөнхийлөгч Фидель Кастро гомдол гаргажээ. 87 настай удирдагч Кубад болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг цаг тутам мэдээлэхгүй байна гэсэн гомдлоо Коммунист намын өдөр тутмын “Granma” сонинд нийтлүүлсэн байна. Энэ сарын 15-ны өдөр гэхэд гомдлыг нь авч хэлэлцэж, хариу өгөхийг мөн хүсчээ. Түүний зүрх тун муу байгаа гэнэ. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес өнгөрсөн амралтын өдөр “AFP” агентлагт “Фидель Кастро эргэн тойрондоо юу болж байгааг ухаарч чадахгүй болсон. Харах, сонсох, ярих чадвар нь өдрөөс өдөрт муудаж байгаа” гэж онцолжээ.