Өнөөдөр Швейцарьт анх удаагаа нарны эрчим хүчээр ажилладаг онгоцыг турших гэж байна. “Solar Impuls 2“ нэртэй шинэ онгоц нь аэроплантай нэлээд төстэй бөгөөд хэмжээний хувьд арай том аж. Энэ онгоц өнгөрсөн жил нэлээд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Америкийн зүүн нутгаас баруун нутаг хүртэл зогсолтгүй буюу 26 цаг зогсолтгүйгээр ниссэн байна. Мөн энэ онгоцы “Боинг 747” онгоцоос том далавчтай, гэхдээ ердөө 2,3 тонн жинтэй гэнэ.
Ю.ДЭЛГЭР