Categories
мэдээ цаг-үе

Адуу буудсан 69 настай Б.Дулам гуайн биеийн байдал тааруу байна

-БУРХАН ХУЛГАЙЛСАН АХ ДҮҮ НАРЫГ СААТУУЛАВ-

Цагдаагийн ерөнхий газрын Хэв­лэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнгөрч буй долоо хоногт гэмт хэрэг цөөн гарсан гэдгийг онцолж байна лээ. Гэвч танхайн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олон бүртгэгдсэн гэнэ. Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэнэзуу” хийдийн музейд хулгай орж соёлын хосгүй үнэт өв болох долоон бурхан алдагдсан хэрэг энэ сарын 19-нд гарсан. Хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин су¬мын цагдаагийн хэлтэс болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаа нар илрүүлсэн би¬лээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат гэх ах, дүү нар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тэднийг соёлын хосгүй үнэт бурхадыг хулгайлах за¬хиалгыг хятадууд өгсөн байж магадгүй хэмээн шалгаж байгаа аж. 

АНУ, КАНАДЫН ИРГЭДИЙН ДАНСЫГ МАНАЙ УЛСАД  ХООСОЛЖ БАЙСАН ХЯТАДУУДЫГ СААТУУЛАВ 

Олон улсын эрх бүхий карт  эзэмшигч АНУ, Канадын иргэдийг  банкны карт уншигч машин ашиглан луйвардаж байсан БНХАУ-ын иргэдийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газ¬рын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд  илрүүлэн  шалгаж  эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ-ын гурван иргэн, манай улсад  амьдардаг  ӨМӨЗО-ы  иргэн  болон Дорноговь аймгийн харьяат нэг эмэгтэйг энэ хэрэгт холбогдуулан цагдан  хориод байна. Хятад иргэд АНУ болон Канадын  иргэдийн олон улсын эрхтэй дансны мэдээллийг хакеруудаас худалдан  авч, түүнийгээ ашиглан хуурамч карт хийлгээд, энэ оны дөрөвдүгээр сард  Монгол Улсад ирсэн байна. Улмаар  зочид буудал, рестораны карт уншигч  машин (пос тер­¬минал)-ыг нь ашиглаж, картыг нь уншуулан бэлэн мөнгө  авч байжээ. Албан бус эх сурвалжийн  мэдээлснээр Дорноговь аймагт нэгэн  зочид буудлын карт уншигчийг ашиглан 10 гаруй мянга, Улаанбаатарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн  рестораны  карт уншигчаар 100-гаад  мянган ам.долларын гүйлгээ хийсэн  байжээ. 

Б.Дулам гэх 69 нас­тай эмгэн хоёр азарга буу­даж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж баривчлагдах ялаар шийтгүүлсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан билээ.  Хүүгийнхээ тариан талбайг манадаг байсан тэрээр тариан талбай руу орсон адуунуудыг ТОЗ-8 маркийн буугаар буудаж хөнөөсөн нь тогтоогдож Булган аймгийн шүүхээс Б.Дуламд иргэн Н.Эрдэнэсайхан, Г.Нэргүйбаатарын азаргыг буудсан хэргээр гурван сар арав хоног баривчлах ял оноосон юм. Хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 30-нд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг Бумбаны тохой гэх газарт болжээ. Харин 69 настай Б.Дулам гуай  Булган аймгийн хорих 439 дүгээр хорих ангид хоригдож байна. Удахгүй түүнийг хот руу шилжүүлэхээр болжээ. Н.Эрдэнэсайханы хүрэн зээрд азарга Орхон аймгийн наадамд соёолондоо түрүүлж, Хангал сумын 80 жилээр аман хүзүүдсэн, “Дүнжингарав”-т дөрвөөр, бусад наадамд түрүү, айраг авч байсан азарга гэнэ. Мөн үр төл нь ч  томоохон наадмуудад айрагдаж байжээ. Түүний хүү ээжийн биеийн байдал тааруу байгаа гэж мэдэгдээд байгаа. 

Х.АНХБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

“Тэнгри холдинг” группийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, Ц.Чанд­мань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэхээр товлосон байв. Гэвч хэд хэдэн нөхцөл байдлын улмаас шүүх хурал зургадугаар сарын 5-ныг хүр­тэл хойшиллоо. Дээрх хүмүүсийг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хур­лын танхимд эхлэхэд шүүг­дэгч нар болон тэдний өмгөөлөгч есөн хүн шүүх бү¬рэлдэхүүн болох Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Б.Батболор, Г.Есөн-Эрдэнэ, С.Батгэрэл, прокурор О.Сарангэрэл на¬раас татгалзах саналтайгаа илэрхийлсэн юм. Энэ үн­дэс­лэлээ өмгөөлөгч нар “Талийгаач Д.Амарсайханы үхэлд шүүх бүрэлдэхүүн болон прокурор ямар нэгэн хэмжээгээр буруутай. Про¬курор энэ хэрэгт ашиг со¬нирхлын зөрчилтэй байна. Талийгаач Д.Амарсайханыг улсын яллагч үндэслэлгүй хорьсноос амиа алдсан. Мөн талийгаачийг яллагдагчаар татсан тогтоолгүй, процессийн а묬даа гараад байхад шүүгч Б.Батболор санаатайгаар үүнийг дарагдуулж, шүүх хур­лыг явуулах гэж байна” хэмээн шүүгч, прокуророос татгалзах саналаа гаргав. Мөн “Тэнгри холдинг” группийн захирал Х.Анхбаярын өмгөө¬лөгч хур­лыг орхисон юм. Тиймээс хур­лыг хойшлуулахаар болжээ.

Э.БААТАР

One reply on “Адуу буудсан 69 настай Б.Дулам гуайн биеийн байдал тааруу байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *