2030 он хүртэл батлагдсан төлөвлөгөөгөөр дэд бүтэцгүй газар гэж нийслэлд байхгүй гэнэ. 2020 оноос дэд бүтцэд холбогдоогүй айлуудыг нийслэлээс гаргана. гэж нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл хэлжээ. Хотын дарга энэ байр сууриа “Энэ нь аль ч хотод байдаг л зүйл. Уулан дээр ч бид дэд бүтэц хийхээр төлөвлөж байна. 0.07 га хүртэлх эзэмшиж буй газрыг нь өмчлөлд шилжүүлж байгаа. Хүмүүс газрын хэмжээгээрээ ихэвчлэн зарга үүсгэдэг. Газрын үнэ цэнэ хэмжээнээсээ хамаардаггүй. Үнэ цэнийг байрлалаар нь тодорхойлдог. Хүртэлх гэдэг үгийг иргэд сайн ойлгох ёстой. Тэгэхгүйгээр хүн бүр 0.07 га газраа авах гэж зүтгэдэг. Нийслэлийн бүх иргэдэд ийм хэмжээгээр өгөх газар ч байхгүй. 52 байршил дээр бид яагаад төлөвлөлт хийгээд байна гэхээр үнэ цэнэд хүрэхгүй газар өгсний хэрэггүй гэж шийдсэн юм. Төлөвлөсөн газрыг худалдаж авъя гээд л гуйгаад ирнэ, харж л байгаарай” гэж тайлбарлажээ.
Ц.Билиг