Алтанбулагийн чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй, бусад орны иргэд 10 хоногийн хугацаатай дамжин өнгөрөх визтэйгээр зорчих болжээ. Ирэх зургадугаар сарын 22-нд худалдааны бүс нээлтээ хийхээр болсон байна. Чөлөөт бүс ашиглалтад орсноор 2015 он гэхэд 100 тэрбум ам.доллар манай улсын эдийн засагт эргэлтэд орох боломж бүрдэх аж. Энэ мөнгөний таван хувийг эх орондоо авч үлдэхэд л валютын нөөцөд эерэгээр нөлөөлөх аж.
Ц.Билиг