Олон улсын эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, худалдааны харилцаанд хэмжил зүй, хэмжлийн гүйцэтгэх үүрэг байнга өсөн нэмэгдэж байгаатай уялдан, Жин ба Хэмжүүрийн Олон улсын Хорооны 1999 оны 21 дүгээр Ерөнхий Бага Хурлаар жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн хэмжил зүйн өдөр” болгож, дэлхийн бүх улс оронд тэмдэглэдэг юм байна. Манай улс энэ өдрийг 2006 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.
Энэ жил “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал” семинарыг маргааш буюу тавдугаар сарын 19-ний өдөр 09.00 цагаас Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Тус семинарт Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон ДЦС-4 ТӨХК-ийн удирдах ажилтнууд, ХААИС, ШУТИС-ийн доктор, профессор багш нар, ХБНГУ-ын Техник хамтын ажиллагааны байгууллагаас төлөөлөгчид оролцох гэнэ.