“Булганыхан будлиантай будаан дээрээ зодоонтой” гэдэг үг байдаг шиг санагдаж байна. Энэ үг худлаа биш бололтой. Тус аймгийн Баян-Агт сумын ИТХ нь Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 02А тоот шийдвэрийг хүчингүй хэмээн захирамж гаргаж будлиантав. Энэ тухай нь өнөөдөр цахим ертөнцөөр нэг жиргэж, олон нийт элэглэн дооглож байна. Засаг захиргааны доод шатны нэгж Мон¬гол Улсын шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг бүр хуралдан, хэлэлцэж байгаад “хүчингүй болгосугай” хэмээн тамгаа даржээ. Монгол Улсын хараат бус шүүхийн шийдвэрийг хэлэлцэж буруу зөв хэмээн дүгнэж байдаг нь сумын ИТХ юм гэнэ. Урьд өмнө нь сонсогдож байгаагүй ийм зүйл Булган аймагт болжээ. Дүрдээ итгэсэн иргэдийн хурлын төлөөлөгчид нь ”Захиргааны хэргийн шүүх үндэслэлгүй. Үүнийг хүчингүй болгоё” гээд ярилцсан юмуу даа янз нь. Тэгээд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Сум орон нутгийн ИТХ нь шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, үгүйг нь хуралдаад шийдчихдэг бол энэ улсад шүүхийн байгууллага байхын хэрэг гэж ер нь байна уу.
Баян-Агт сумын Иргэдийн төлөөлөгчдийн тавдугаар хур¬лын 02 тоот тогтоолыг дор сийрүүлье. Тогтоолд “Мон¬гол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түү¬ний удирдлагын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 8.1 дэх заалтыг урьтал болгоод 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-ын 6 дахь дугаарын сонгуулийн тавдугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн сумын иргэ¬дийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь:
2013 оны тавдугаар сарын 21-ний өдрийн Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 02А тоот шийдвэрийг сумын ИТХ-ын 6 дахь удаагийн тавдугаар хуралдаанаар хэ¬лэлцэн хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхи нь шүү¬хийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул анхдугаар хуралдааныг хүчингүй гэж үзсүгэй” дарга Ганболд гэжээ.
Тэдний үндэслэл болгон дурдсан Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удир¬дах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийг¬мийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагааны ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө,тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчим баримтална” гэсэн байх юм. Нэг үгээр хэлбэл энэ заалтад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шүүхийн шийдвэрийг хүчингүй гэж үзэж болох тухай ямар нэгэн үг хэллэг, утга санаа огт байхгүй байгааг харж болох юм.
Үүнийг хараад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй. Дооглож тохуурхахаасаа илүүтэй ямар тэнэгүүд нь энэ сум орон нутагт ИТХ-ын тоонд багтаж, шийдвэр гаргаад байна вэ. Халаглахад ч багадмаар ийм л тэнэгүүд орон нутгийг удирдаж байгаа юм гэж үү. Үгүй ядаж, ямар хүрээний асуудал шийдвэрлэх эрхтэйгээ мэддэггүй хүмүүс иргэдийн төлөөлөгчид сонгогддог хэрэг үү. Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэр нь гарсан даруйдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж, тухайн шийдвэрийг зөвхөн анхан шатны шүүгч юм уу дээд шатны шүүгчид нь хүчингүй болгох хууль бий. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг давж заалдаж л болдог болохоос түүнийг хэн нэгэн дураараа өөрчлөх, хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Тэр тусмаа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлынханд огт падлийгүй хэрэг. ИТХ нь юуг ч шийдвэрлэж болно гэж эндүүрч Баян-Агт суманд хэсэг нөхдүүд “дарцаг намируулж” Монгол Улсын хуульд захирагдахгүй дур зоргоороо авирлаж буй юм биш биз дээ. Тэднийг удирддаг аймгийн ИТХ гэж ер нь байна уу.
Г.ЯЛГУУН