Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад оруулжээ. Мөн “Монгол уран бичлэг”-ийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан байна. ЮНЕСКО-гийн 2013 оны 12 дугаар сард хуралдсан VIII хуралдаанаас энэхүү шийдвэрийг гаргажээ.
Монгол өвийг ЮНЕСКО-гийн жагсаалтад оруулсныг тунхагласан БАТЛАМЖ-ийг өнөөдөр ССАЖЯ-нд гардуулах юм байна. Энэхүү арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчид, ГХЯ-ны албаны хүмүүс оролцох аж. Батламж гардуулах арга хэмжээ 11.40 цагт Монголын Хүүхдийн ордонд болно.