Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Түүний өргөдлийг өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцсэний дараа УИХ-аар хэлэлцэх ёстой хэмээж байсан ч УИХ-ын дэгийн дагуу харьяалагдах байнгын хорооны хуралдаанаар эхэлж хэлэлцэнэ гэсний дагуу өнөөдөр ийн хуралдаанд оруулахаар болсон юм.
Э.ЭНХ