Categories
мэдээ нийгэм

Зарим автобусны буудлыг нүүлгэнэ


Улаанбаатар
хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг
сайжруулах зорилгоор автобусны àðàâ ãàðóé буудлыг шилжүүлэхээр болжээ.
“Улаанбаатар хотын авто замын хэт ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион
байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс ийн шийдвэрлэсэн байна.
Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22
чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог аж. Зарим автобусны маршрут
давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд
буудал руу гүйцэд оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байнга гардаг учраас
зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар болжээ.  Тиймээс
эхний 11 зогсоолыг шилжүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд дөрвөн зогсоолыг
шилжүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *