Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааг өнгөрсөн сараас эхлэн явуулж байгаа. Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн иргэдийг судалгаанд хамруулсан бол өнөөдөр Баянзүрх дүүрэгт нээлтээ хийлээ. Нээлтэд Нийслэлийн эрүүл мэндийн газар, БЗД-ийн ЗДТГ, Эрүүл мэндийн нэгдэл, ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоо, Хороо, өрхийн эмнэлэгүүдийн төлөөлөл оролцов.
Сүрьеэгийн тархалтын судалгааг тус дүүргийн II, IV, VI, VIII, XII, XIII, XIV, XVI, XVIII, XXI, XXIII хороонд явуулах юм. Ингэхдээ нэг хорооноос 15-аас дээш насны 600 хүнийг сонгон асуулга асууж, цээжний рентген зураг авна. Асуумж болон цээжний рентген зурагт сэжигтэй зүйл илэрвэл цэрний сорьц авч, нянгийн шинжилгээ хийн оношийг баталгаажуулах маягаар судалгааг явуулж байгаа аж.
Хэрэв сүрьеэтэй болох нь тогтоогдвол харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт үнэгүй эмчилгээ, хяналтад хамруулах гэнэ. Судалгааны баг нь сонгогдсон хороо, сумдад очиж байрлан, зөөврийн болон явуулын рентген аппаратаар оношлогоогоо явуулах юм.
БЗД-ээс сүрьеэгийн судалгаанд нийт 6600 гаруй хүн хамрагдах ажээ. Тус дүүргийн хэмжээнд 2013 оны байдлаар сүрьеэгийн 530 тохиолдол бүртгэгдсэн нь бусад дүүргээс өвчлөл өндөр байна. Сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааг энэ ондоо нийслэл хотын иргэдийн дунд явуулж, 2015 оноос хөдөө орон нутгийг хамруулж дуусгах юм. Үр дүн нь 2016 оноос гарах гэнэ.
Э.Номин
One reply on “Судалгаанд хамрагдсан иргэдэд үнэгүй эмчилгээ хийнэ”
Hey, I enjoyed reading your posts! You have great ideas. Are you looking to get resources about Cosmetics or some new insights? If so, check out my website FQ4