МХЕГ-аас эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношилгооны хэмжих багаж хэрэгсэл, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгасан байна. “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд Клиникийн төв эмнэлэг, Эх нялхас, Хавдар судлалын эмнэлгүүд бага болон дунд зэргийн эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр төв эмнэлэг 33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол II, III эмнэлэг, төвүүд 57, 71.9 хувь буюу их эрсдэлтэй гарсан байна. Иймээс дээрх эмнэлгүүдийг алдаа эндэгдлээ хурдан засахыг шаарджээ.
Э.НОМИН