Categories
мэдээ эдийн-засаг

Хүнсний гол нэрийн барааны үнэ ингэж өсчээ

Энэ сарын 30-ны байдлаар
хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.4
хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар өсчээ.

Махны
дундаж үнэ:
 Хонины
ястай махны үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, үхрийн цул мах 7.0 хувь, адууны мах
3.8 хувь, үхрийн ястай мах 2.2 хувь, ямааны мах 1.0 хувиар өссөн байна. Өмнөх 7
хоногийнхоос үхрийн ястай махны үнэ 4.6 хувь, хонины ястай мах 4.0 хувь, ямааны
мах 3.9 хувь,  адууны мах 3.7 хувь, үхрийн цул махны үнэ  1.6 хувиар
өссөн байна. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7865 төгрөг, үхрийн /ястай/ мах
8610 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах
5780 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын
үнэ:
 Энэ
сарын 30-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас
3.9 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.4 хувиар буурч, дээд зээргийн савласан гурил
өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос 0.4 хувиар   өссөн
байна. 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос
4.2 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 5.0 хувь, өмнөх 7
хоногийнхоос 2.5 хувиар өссөн байна.

Будаа,
элсэн чихрийн дундаж үнэ:
 Цагаан
будааны үнэ өмнөх  сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан
бол элсэн чихэр өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос
өөрчлөлтгүй байна.

Төмс,
хүнсний ногооны дундаж үнэ:
 Төмс,
хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад сонгиноны үнэ 0.4
хувь, луувангийн үнэ 3.7 хувиар буурч, төмсний үнэ 0.5 хувь, байцааны үнэ 3.9
хувь,   манжингийн үнэ 2.5 хувиар өссөн байна.   

Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ өөрчлөлтгүй,
байцаа, лууван, сонгиноны үнэ 0.4 хувь, манжингийн үнэ 0.3 хувиар буурсан
байна.

Сүү, өндөг, ургамлын
болон цөцгийн тосны дундаж үнэ:
 Энэ сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1
литрийн/ сүүний үнэ 9.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ
26.6 хувиар өсч, задгай сүүний үнэ 2.3 хувиар буурсан, өмнөх 7 хоногийнхоос
“Элекстер” /0.5 л/ савласан сүү 0.4 хувиар өсч, савласан /1 литрийн/
сүүний, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7
хоногийнхоос 0.6 хувиар буурч, өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7
хоногийнхоос 1.2 хувиар буурч,  харин цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас
болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.