Categories
спорт

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРЛӨӨС НЬ ШАЛТГААЛАН ХОЁР ТУСДАА ҮНИЙН ХЯЗГААР ТОГТООХООР БОЛЖЭЭ DNN.MN

Товч тайлбар хэсэгээ оруулж өгнө

Далайгаар нийлүүлж буй Оросын түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг хязгаарлах бодлогод оролцож буй орнуудын төлөөлөгчид газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс нь шалтгаалан хоёр тусдаа үнийн хязгаар тогтоохоор тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны тэргүүн дэд сайд Адевале Адейемо холбоотон орнуудын төлөөлөгчидтэй өчигдөр хийсэн цахим уулзалтын дараа мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, АНУ болон тус улсын холбоотон орнуудын дэд сайд нар түүхий газрын тосны үнийн хязгаараас гадна, боловсруулсан бүтээгдэхүүнд хоёр тусдаа тааз тогтоохоор тохиролцжээ. Тодруулбал, дизель түлш, бензин гэх мэт ихэвчлэн өндөр үнээр худалдаалдаг бүтээгдэхүүнүүд, мазут зэрэг хямд бүтээгдэхүүнүүдийн үнэд тусдаа дээд хэмжээ тогтоох аж.

“Эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалж буй зах зээлийн үнийн зөрүү их байгааг харгалзан үзвэл ийм арга нь боловсруулсан бүтээгдэхүүний үнийн хязгаарын бодлогыг илүү сайн нийцүүлэх боломжийг олгоно гэдэгтэй бид санал нэгдэв” гэж АНУ-ын Сангийн яамны тэргүүн дэд сайд онцлон тэмдэглэжээ.

Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнийг хоёрдугаар сард хязгаарлах төлөвтэй байгаа бөгөөд хоёрдугаар сард Европын Холбоо тэдгээрийг худалдан авахаа зогсоож, далайгаар тээвэрлэхийг хориглох юм. Үүнээс гадна, гуравдугаар сард Оросын газрын тосны үнийг хязгаарлах механизмд оролцож буй орнууд түүнд хяналт шалгалт хийнэ. Далайгаар экспортолдог Оросын газрын тосны үнэд 12 дугаар сард тогтоосон тааз нь одоо нэг торх нь 60 ам.доллар байгаа юм. Үүний хариуд ОХУ тухайн гэрээнд үнийн дээд хязгаар тогтоох механизмыг шууд болон шууд бусаар тусгасан бол гадаадын аж ахуйн нэгжүүдэд газрын тос нийлүүлэхийг хориглосон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *