Энэ сарын 5-20-ны хооронд үргэлжилсэн цэргийн үүрэгтний бүртгэл 93 хувьтай байна. Энэ бол урьдчилсан дүн мэдээ юм. Цуглуулсан дүн мэдээгээ ирэх сарын 1-нээс өмнө Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлэх аж.
Харин цэргийн бүртгэлдээ хамрагдаагүй иргэдийг тухайн дүүргийн Цэргийн штабууд хариуцан нэгдүгээр улиралд багтаан дахин бүртгэлжүүлэх ажил хийх юм байна.