84 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 10 бүлгийн хүүхдүүд хичээллэх байргүйн улмаас караоке, паб, фитнес клуб ажиллаж байсан байранд түрээсийн гэрээгээр байрлаж, хичээлээ оруулахаар болжээ.
Цар тахлын улмаас бүтэн хоёр жил орчим гэртээ хоригдож, танхимын сургалт авч чадаагүй хүүхдүүдийг эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт хангаагүй байранд хичээллүүлж, тусад нь гаргаж буйд эцэг эхчүүд гомдолтой байгаа аж. Түүнчлэн тухайн барилгын байршил нь автозамтай ойрхон тул сурагчид гэнэтийн зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэлтэй юм.
Одоогоор сурагчдын үдийн цайг 84 дүгээр сургуулиас зөөж байгаа бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан хоёр байрын дунд ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.