Categories
мэдээ нийгэм

79 настай эмэгтэй угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан айлууд галлагаагаа буруу хийснээс болж угаартах хэрэг цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгддэг.

Өнгөрсөн шөнө гэхэд угаартсан нэг хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд 79 настай эмэгтэй Ц угаартсан байна. Тэрбээр хөнгөн зэргийн хордлоготой бөгөөд эмчилгээ хийлгээд гарсан байна.

Угаартсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *