Categories
гадаад мэдээ

76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг дуудлагаар худалджээ DNN.mn

“Sotheby’s” ордонд пүрэв гарагт болсон дуудлага худалдаагаар 76 сая жилийн настай Горгозаврын чулуужсан араг яс 6.07 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, Горгозаврын энэхүү араг яс нь хувийн эзэмшилд байдаг цорын ганц олдвор юм.

2018 онд Монтана муж улсад (АНУ) хувийн эзэмшлийн газраас олсон уг олдвор 3 орчим метр өндөр, 6.5 гаруй мет урт ажээ.

Горгозаврууд бол (Gorgosaurus, “аймшигт гүрвэл”) 76 сая орчим жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед одоогийн Хойд Америкийн баруун нутагт амьдарч байсан махчин үлэг гүрвэл юм. Тираннозаврын ойрын төрөл боловч энэ төрлөөс 10 сая жилийн өмнө амьдарч байжээ. Эрдэмтэд энэ төрлийн үлэг гүрвэлүүдийг цагт 48 км хүртэл хурдалж чаддаг байсан гэж үздэг.

Одоогоор 20 орчим Горгозаврын араг яс олдсоны ихэнх нь Канадад байдаг ба одоогийн хууль тогтоомжийн дагуу тус улсаас гаргах боломжгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *