Categories
мэдээ нийгэм

72 сургууль, цэцэрлэг барих концессын гэрээ байгуулна

Засгийн газрын хуралдаанаар “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгожээ. Газар эзэмшигчид 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихад зайлшгүй хэрэгцээтэй газар эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нар даалгасан байна.

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулна. Цогцолборын барилгаас гадна сургалтад шаардагдах тавилга, тоног төхөөрөмж, хичээлийн сандал, ширээ, цэцэрлэгийн байрны тавилга, хүүхдийн тоглоом болон гадна талбайн тохижилт, шаардлагатай газарт бие даасан эх үүсвэр болох гүний худаг, байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй халаалт, дулааны системийг суурилуулахаас гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны холболт зэргийг хамтад нь шийдэх юм.

Одоогийн байдлаар 10 байршилд газрын асуудал бүрэн шийдвэрлэгдээд байгаа аж. Барилгын ажлыг концесс эзэмшигч нь цогцолбор барих газрыг хүлээн авснаас хойш хоёр жилд хийж гүйцэтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *