Categories
мэдээ нийгэм

7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Мал, амьтны гоц
халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины
цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 5
сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7
тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм
үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол”
гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж
тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд
2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар
малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж
тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д
шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг
газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж
тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д
шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг
газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж
тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд
2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг “Бунд” гэдэг газар
малчин Ц-ийн 1 морь 2015.06.06-ны өдөр халдварт өвчний шинж
тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд
2015.06.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар
малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж
тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д
шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг
газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж
тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д
шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус
тус тогтоогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *