Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт тодотгол оруулахаар болсон.
Төсвийн тодотголын хүрээнд: 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар болсныг зарласан.
Улмаар 2022 онд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж буй нийт 696 төслийг зарлалаа. Үүнд нийтдээ 803.2 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Үүнд:
- Сургууль-67
- Цэцэрлэг-86
- Эмнэлэг-34
- Дотуур байр-22
- Автозам-33
- Эрчим хүч-20
- Инженерийн дэд бүтэц-36
- Нийгмийн хамгаалал-21 бусад 361 төсөл